Чулуун бугуйвч, зүүлтнүүдээ өөрт ивээл чулуугаараа хийлгэх боломжтой.

• ХУМХЫН ОРД: /01.22-02.19/ АНАР ЧУЛУУ хайр дурлал, үерхэл дотнослыг билэгддэг. гэр бүлд азжаргал авчирч үргэлж эзнээ азжаргалтай байлгана. холын аялалд явахад сахиус болдог. Мөн Анар чулууг зүүсэн хүн үргэлж хөгжилтэй, цовоо, гэгээн бодол хүсэлтэй явдаг. Цус төлжих, хоолойн өвчин, өнчин тархины үйл ажиллагааг сэргээх дархлаа сайжруулах болон халуун буулгах үйлчилгээтэй.
• ЗАГАСНЫ ОРД: /02.20-03.20/ САРАН ЧУЛУУ. Азжаргалын чулуу сарны нөлөөллийн ид шидийг агуулдаг. тэргэл сартай өдөр болгон ивээлээ хайрладаг. сэтгэлээр унах бөөр, сүрьеэ, доод шүүрлийн булчирхай зэрэгт сайн. аливаа саад бэрхшээлийг давж хүнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг.
• ХОНИНЫ ОРД: /03.21-04.19/ МУУРЫН НҮД. Элдэв муу бүхнээс хамгаалж бодол санааг сайн үйлст хандуулах сайн талтай.
• ҮХРИЙН ОРД: ./04.20-05.20/ ИНДРАНИЛ ЧУЛУУ. Шударга цэвэр ариун. даруу төлөвийн билэгдэл болдог. хосуудын сахиус гэж нэрлэдэг. энэ чулуу нь хүний мэдэх ухаарал хүслийг бадрааж ой тогтоолыг сайжруулна ухаалаг байхад тусална.
• ИХРИЙН ОРД: /05.21-06.21/ БАРЫН НҮД ЧУЛУУ. Эзнээ зүрх зоригтой байлган хэл амаас холдуулах сайн талтай. Цусны даралтыг бууруулах цус харвалтийн дараа зүүхэд сайн.
• МЭЛХИЙ ОРД: /06.22-07.22/ ХАР МАНА. Гэнэтийн үхэл заналхийлэлээс сэргийлдэг. Зүрхний өвчин, бамбай , уушиг, нойргүйдлийг эмчилж муу бодлыг хөөн, баян тансаг амьдрахад туслана. цусны даралтыг тохируулна сэтгэл санааг өөдрөг байлгана. арьсыг өнгөлөг болгоно.
• АРСЛАНГИЙН ОРД: /07.23-08.22/ УНДРАМ ЧУЛУУ. Сэтгэлийн хөдөлгөөнийг ихэсгэж өөртөө итгэх итгэл өөдрөг үзлийг төрүүлдэг.
• ОХИНЫ ОРД: /08.23-09.23/ ГАРТААМ ЧУЛУУ. Уур хилэн хов жив элдэв хорлолоос хамгаална. эзэндээ ээлтэй хүмүүст цэцэн үг ухаан хайрлаж, нүлний харааг сайжруулна. хоолой, шүдний өвчин, архагссан ханиадны үед гартаам зүүвэл хурдан эдгэнэ. гартаамаар нүдээ арчих, зүрхний өвчинд сайн.
• ЖИНЛҮҮРИЙН ОРД: /09.24-10.23/ ХАШ ЧУЛУУ. Хаан хатдын чулуу гэж нэрлэдэг. хаш эдлэл нь нэр төрийн бэлэгдэл болдог. бөөрний өвчин болон хордлогоос хамгаална.
• ХИЛЭНЦИЙН ОРД:/10.24-11.22/ НОГООЛИН ЧУЛУУ. Эрдэмтэд, оюуны хөдөлмөрийн хүмүүсийн сахиусан чулуу. хүч тамир нэмж өвчин зовлонгоос хамгаална. аянга цахилгааныг зайлуулж бусдыг эзэндээ үнэнч байлгах увидастай. тархины архаг үрэвсэл, шүдний өвчин, халуун бууруулан, уушиг, ходоод , элэг бөөрний өвчлөлийн үед сайн нөлөөтэй.
• НУМЫН ОРД:/11.23-12.21/ СУДАЛТ МАНА ЧУЛУУ. Гэнэтийн үхэл заналхийлэлээс сэргийлдэг. Зүрхний өвчин, бамбай , уушиг, нойргүйдлийг эмчилж муу бодлыг хөөн, баян тансаг амьдрахад туслана.
• МАТРЫН ОРД: /12.22-01.20/ УТААТ БОЛОР ЧУЛУУ. Элдэв аваар ослоос хамгаална. эзнээ хар, цагаан хэл амнаас хамгаалж уур уцааргүй тайван амгалан байлгадаг.
АНАР ЧУЛУУ хайр дурлал, үерхэл дотнослыг билэгддэг. гэр бүлд азжаргал авчирч үргэлж эзнээ азжаргалтай байлгана. холын аялалд явахад сахиус болдог. Мөн Анар чулууг зүүсэн хүн үргэлж хөгжилтэй, цовоо, гэгээн бодол хүсэлтэй явдаг. Цус төлжих, хоолойн өвчин, өнчин тархины үйл ажиллагааг сэргээх дархлаа сайжруулах болон халуун буулгах үйлчилгээтэй.